Өнөөдөр АНУ-ын инфляц 3.1%-д зарлагдах төлөвтэй байна.
Өнөөдөр зарлагдах АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн тайлан энэ сарын хамгийн чухал мэдээлэл болж байна.
Учир нь АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоны улмаас сүүлийн үед албан ёсны эдийн засгийн мэдээлэл гараагүй. Тиймээс тус тайлан зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Шинжээчид Трампын тогтоосон тариф үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж байгаа юм. Goldman Sachs-аас тарифын нөлөө нийт инфляцад ердөө 0.07 пункт нөлөөлнө гэв.
Мөн судлаачид CPI 9 сард 0.4% өсөж, жилийн инфляц 3.1%-д хүрнэ гэж үзэж байна.
Зах зээлд ирэх долоо хоногт болох Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хурлаар хүүг 0.25 хувиар бууруулна гэсэн хүлээлт давамгай байна.
Харин Barclays-ийн шинжээчид инфляц хүлээлтээс өндөр гарвал энэ шийдвэр өөрчлөгдөж магадгүй гэжээ.
Гэхдээ эдийн засаг хүчтэй, ашгийн өсөлт 4-р улиралд хамгийн идэвхтэй байдаг. Тиймээс инфляц өндөр гарвал богино хугацааны савлагааг ашиглан тохиромжтой хувьцааг худалдан авах боломж гарах юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
