Apple АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.
Тус компани энэ зорилтынхоо хүрээнд Хьюстонд шинээр нээсэн үйлдвэрээсээ iPhone болон Mac компьютер шиг нууцлалын өндөр хамгаалалттай хиймэл оюун ухааны тусгай чиптэй серверүүдийг нийлүүлж эхэлжээ.
Эдгээр серверийг АНУ даяарх компанийнхаа дата төвүүдэд суурилуулах юм.
Дональд Трамп Apple-ийг бүтээгдэхүүнээ Америкт үйлдвэрлэхийг шахаж байгаа юм. Харин Гүйцэтгэх захирал Тим Күүк “Ойрын хугацаанд бүтээгдэхүүнээ гадаадад үйлдвэрлэх ч бүтээгдэхүүнийхээ гол эд анги, чипийг АНУ-аас авахыг илүүд үзэж байна” гэж онцолжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
