Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОХУ болон НАТО цөмийн зэвсгийн сургуулилт хийжээ.

ОХУ болон НАТО цөмийн зэвсгийн сургуулилт хийжээ.

ОХУ болон НАТО цөмийн зэвсгийн сургуулилт хийжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор 2025.10.22-нд цөмийн зэвсгийн хуурай зам, тэнгис, агаарын бэлэн байдлын сургуулилт боллоо.

Плесецкийн сансрын төвөөс Ярс пуужин, Баренцийн тэнгис дэх Брянск цөмийн шумбагч онгоцноос Синева пуужин харвасан бол Ту-95МС бөмбөгдөгч онгоцууд агаараас далавчит пуужин туршсан байна.

Путин үүнийг урьдчилан төлөвлөсөн сургуулилт бөгөөд цөмийн командлал, хяналтын тогтолцооны ажиллагааг шалгах зорилготой гэж мэдэгдэв.

Энэхүү сургуулилт нь New START гэрээний хугацаа 2026 онд дуусах дөхөж буй, АНУ-Оросын харилцаа хүйтэрч буй үед болсноороо анхаарал татаж байна.

New Start гэрээ 2026 оны 2 сард дуусвал дэлхийн цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшдэг ОХУ болон АНУ-ын цөмийн зэвсгийн тоо хязгаарлалтгүй болж, шинэ цөмийн зэвсэг бүтээхээр уралдаж, улс орнуудын итгэлцэл сулрах эрсдэлтэй юм.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Рябков “Хэрвээ АНУ гэрээг сунгахгүй бол цөмийн хяналтын орон зайд вакуум үүснэ” гэж анхааруулжээ.

Үүнтэй зэрэгцэн НАТО Steadfast Noon нэртэй цөмийн зэвсгээс сэргийлэх  сургуулилт явуулж, үүнд 14 орны 70 орчим нисэх онгоц оролцжээ.

Ийнхүү хоёр тал ижил үед цөмийн зэвсгийн хүчээ шалгаж байгаа нь стратегийн өрсөлдөөн дахин хурцдаж буйг харуулж байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.