Qualcomm компанийн AMD, Nvidia-тай өрсөлдөх AI чипүүд
Qualcomm компани 2026 онд AI200, 2027 онд AI250 хэмээх хиймэл оюун ухааны чипүүдээ худалдаанд гаргах гэж буйгаа зарлав.
Ингэснээр тус салбарт ноёрхлоо тогтоосон Nvidia компанид шинэ өрсөлдөгч гарч ирлээ.
Qualcomm компани нь уламжлалт утасгүй холболт болон гар утасны чип дээр төвлөрдөг байсан бол энэ удаа дата төвийн AI зах зээлд хөл тавьж буй нь томоохон өөрчлөлт юм.
Qualcomm-ын AI серверүүд нь Nvidia болон AMD-ийн санал болгодог бүтэн системтэй ижил зарчмаар ажиллах бөгөөд 72 хүртэлх чипийг нэг компьютер шиг зэрэг ажиллуулах боломжтой.
Шинжээчдийн тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий даяарх дата төвд 6.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд ихэнх нь AI чип дээр суурилсан системд зориулагдах аж.
Мөн өчигдрийн арилжаагаар QCOM-ийн хувьцаа 11 орчим хувиар өссөн бөгөөд ханшийн зорилт 229$ гэсэн түвшин дээр хэвээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
