Амазон компанийн түүхэнд тэмдэглэгдэх цомхотгол болно
Амазон нь АНУ-ын хувийн хэвшлийн 2 дахь том ажил олгогч бөгөөд дэлхий даяар 1.54 сая гаруй ажилтантай.
Тэгвэл ирэх мягмар гарагаас Амазон компанийн түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэж, бараг бүх нэгж нь хамрагдах нь ээ.
Reuters-ийн мэдээлснээр Амазон корпорацийн түвшний 350,000 ажилтнаас агуулахад голдуу ажилладаг 30,000 хүнийг халж болзошгүй байна.
Layoffs.fyi сайтын мэдээлснээр энэ оны эхнээс технологийн 200 гаруй компани нийт 98,000 орчим ажилтнаа халсан байна.
Тодруулбал, Microsoft энэ онд 15,000 орчим, Intel компани 22,000 орчим, Meta өнгөрсөн долоо хоногт хиймэл оюун ухааны нэгжийн 600 орчим, Google энэ сарын эхээр Cloud нэгжийн 100 гаруй дизайны ажлын байрыг хүчингүй болгожээ.
Мөн Salesforce-ийн Гүйцэтгэх захирал Марк Бениофф 9 сард хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдсэнээр 4,000 харилцагчийн үйлчилгээний ажилтнаа халсан гэж мэдэгдсэн юм.
Харин Амазонийн цомхотгол нь 2020 оноос хойших технологийн салбар дахь хамгийн том ажлын байрны бууралт болох нь ээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
