Nvidia-ийн хувьцааны ханш 200$-г давлаа
Nvidia-ийн хамгийн хурдан AI чип болох Blackwell GPU-ийг зөвхөн Тайваньд үйлдвэрлэдэг байсан бол АНУ-ын Аризона мужид бүрэн үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын зорилго биелж буйн илрэл юм.
Мөн Nvidia нь Финляндын Nokia компанитай 5G, 6G холбооны технологийг хөгжүүлэх $1 тэрбумын хамтын ажиллагааг эхлүүлж, сүлжээний тоног төхөөрөмжийг Америкийн технологид суурилуулах зорилго тавьжээ.
Түүнчлэн Nvidia компаниас NVQLink хэмээх шинэ холбоос технологио танилцуулж, квант чипүүдийг GPU-тай холбоно гэж мэдэгдэв. Энэ нь АНУ-ын квант тооцооллын салбарт тэргүүлэх стратегийн чухал алхмын нэг болж байна.
Гэхдээ Хятадад зориулж бүтээсэн H20 чипний экспортод тавьсан АНУ-ын хязгаарлалт нь Nvidia-д олон тэрбум ам.долларын алдагдал учруулсан хэвээр байгаа юм.
Nvidia-ийн Аризона дахь үйлдвэрлэл, Nokia-тай эхлүүлсэн хамтын ажиллагаа, квант тооцоололд чиглэсэн шинэ төслүүд нь тус компанид АНУ-д төвтэй, стратегийн технологийн тэргүүлэгчийн байр сууриа бататгах алхам болж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
