Өнөөдөр 02:00 цагт ХНС-ийн бодлогын хүүгийн хурал болно
Зах зээл 100%-ийн магадлалтайгаар Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг 0.25 хувиар буюу 2 дахь удаагаа бууруулна гэж үзэж байна. Ингэснээр бодлогын хүүгийн түвшин 4.0-4.25% → 3.75-4.0% хүрэх төлөвтэй байгаа юм.
Гол анхаарах асуудлууд:
-
Цаашид хүүг 12 сард дахин бууруулах эсэх, 2026 он хүртэл хэд болж үргэлжлэх талаар хэлэлцэнэ.
-
Эдийн засгийн үзүүлэлтүүд буюу инфляцийн тайлан, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ чухал нөлөөтэй юм. Мэдээж хөдөлмөрийн зах зээлийн сулралыг бууруулж ажил эрхлэлтийг дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-
Төв банкны тэнцлийг хумих бодлого 6.6 их наяд ам.долларын үнэт цаасны багцыг бууруулах ажлыг хэзээ зогсоохоо шийдэх юм.
Хэрэв энэ онд багтаан хүүг нийт 50 суурь нэгжээр буюу 0.5 хувиар бууруулбал АНУ-ын засгийн бондуудын өгөөж дунджаар 0.7 хувиар буурах магадлалтай. Ингэснээр бондуудын үнэ нэмэгдэх учир яг одоо засгийн газрын ам.долларын бондуудад хөрөнгө оруулбал тохиромжтой үе ирээд байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
