АНУ болон Хятадын тэргүүнүүд уулзаж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ба Хятадын Ши Жиньпин нарын анхны нүүр тулсан уулзалт 11:00 цагт (БНСУ-ын цагаар) эхэллээ.
Энэ уулзалт хоёр орны худалдааны хурцадмал харилцааг зөөлрүүлэх зорилготой бөгөөд Хятадын зүгээс тавих шаардлагууд тодорхой байна.
Хятад юу хүлээж байна вэ?
-
Тогтвортой байдал
Хятад улс АНУ-тай харилцаандаа тогтвортой, урьдчилан таамаглахуйц орчин хүсэж байна. Хятадын зүгээс “татвар, хоригийн хариу арга хэмжээ дахин нэмэгдэхгүй” түр зогсолт буюу гал зогсоох тохиролцоо хүсэж байна. -
Тариф бууруулах
Хамгийн бодит хүсэлт бол АНУ-ын тарифыг бууруулах.
2025 оны 4 сард тариф 2 дахин нэмэгдсэн ч түр хойшлуулсан байсан. Гэвч 100%-ийн шинэ тарифын аюул ирэх сард дахин үүсэж болзошгүй. -
Технологийн хоригийг зөөлрүүлэх
АНУ-ын Nvidia болон бусад дэвшилтэт технологид тавьсан экспортын хориг Хятадын хувьд хамгийн хүнд сэдэв юм. Тиймээс технологийн хязгаарлалтаа сулруулахыг хүсэж байна. -
Гуравдагч орнуудтай хийх худалдаанд дарамт үзүүлэхгүй байх
Хятадын хувьд АНУ-ын хориг, худалдааны журам нь бусад орнуудтай хийх харилцаанд нөлөөлж буй нь түгшүүр төрүүлүүлж байна. АНУ сүүлийн саруудад Малайз, Нидерланд зэрэг түнш орнуудаар дамжуулан Хятадын компаниудад дарамт үзүүлэх хандлага гаргаж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Хоёр талын уулзалтаас томоохон үр дүн гарах магадлал бага. Гэхдээ түр зуурын тогтвортой байдлыг бий болгох алхам хийж болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
