“Чип” автомашин үйлдвэрлэгч улсуудыг маргалдуулж байна
Европ, АНУ, БНХАУ-ын хооронд “Чип”-тэй холбоотой томоохон маргаан үүссэн нь дэлхийн автомашин үйлдвэрлэлд хямрал авчрах нөхцөл бүрджээ.
Гол асуудал нь Хятадын Wingtech компанийн эзэмшилд байсан Нидерландын чип үйлдвэрлэгч Nexperia компаниас үүдэлтэй.
Юу болов?
- 10 сард Нидерландын Засгийн газраас үндэсний аюулгүй байдлын хүрээнд Nexperia-г эзэмшилдээ авч, удирдлагыг нь огцруулсан.
- Тиймээс БНХАУ Nexperia-гийн Хятад дахь үйлдвэрүүдээс чип экспортлохыг зогсоосон.
- Энэ чипүүд нь авто машины цахилгаан ажиллагаанд маш чухал үүрэгтэй юм. (гэрэл, тоормос, мэдрэгч, airbag, цонх, мотор гэх мэт)
- Volkswagen, Mercedes, Nissan зэрэг автомашин үйлдвэрлэгчид эдгээр чипний нөөц дуусаж буйг анхааруулсан.
Одоогийн байдал:
- Европт хэлэлцээр үргэлжилж байгаа.
- АНУ, Хятад зарим чипийг буцааж экспортлох зам гаргаж магадгүй тохиролцоонд хүрсэн.
- Хятадын тал зарим чипийг экспортлохыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн.
- Гэхдээ компанийн өмчлөлийн маргаан, технологийн хяналт, аюулгүй байдлын асуудал хэвээр байна.
Яагаад чухал вэ?
Энэ чипүүд жижиг, хямд боловч бараг бүх цахилгаан төхөөрөмжид, тэр дундаа автомашинд зайлшгүй шаардлагатай юм. Nexperia-г тойрсон АНУ, ЕХ, Хятадын маргаан чипийн хомсдол үүсгэж, дэлхий даяарх автомашины үйлдвэрлэлийг зогсооход хүргэлээ. Гэхдээ зарим чипийн экспорт сэргэх магадлалтай ч асуудал бүрэн шийдэгдээгүй байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
