Nvidia тайлан сайн гарч Азийн зах зээл дээрх нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш өслөө
Nvidia компанийн улирлын тайлан таамгийг давж, 4-р улирлын борлуулалтын төлөвийг хүлээлтээс маш өндөр гаргасны дараа Азийн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа огцом өсөв.
Үүнд дараах компаниуд голлон нөлөөлжээ:
-
SK Hynix: Ойролцоогоор 4% өсөв. Тус компани нь Nvidia-ийн AI-д ашиглагддаг өндөр хурдны санах ойн хамгийн том нийлүүлэгч юм.
-
Samsung Electronics: 4% орчим өссөн. Nvidia-д санах ой нийлүүлдэг бөгөөд SK Hynix-тай HBM сегментэд өрсөлдөж байна.
-
TSMC: Дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа мөн өсөлттэй байна. Тэд Nvidia-ийн чип дизайны ихэнхийг үйлдвэрлэдэг.
-
SoftBank: Японы технологийн аварга компанийн хувьцаа бараг 7% өсөв. Хэдий тус компани Nvidia-ийн хувьцааны эзэмшлээ саяхан зарсан ч дараах шалтгаанууд нөлөөлжээ:
-
SoftBank нь ARM компанийн олонхыг эзэмшдэг (Nvidia нь ARM-ийн чип архитектурыг ашигладаг).
-
Nvidia технологи дээр суурилсан олон AI төсөлд оролцдог бөгөөд үүнд АНУ-д хэрэгжих 500 тэрбум долларын үнэлгээтэй "Stargate" дата төвийн төсөл багтана.
-
Nvidia-ийн борлуулалт, чиглэлийн мэдээлэл нь технологийн салбарт AI чиг хандлага өсөх эсэхийг хэмждэг чухал үзүүлэлт юм. Энэхүү хүчтэй тайлан нь сүүлийн үед гарч байсан “AI хөөсрөлт үүссэн үү?” гэсэн болгоомжлолыг буурууллаа.
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг хэлэхдээ: "AI хөөсрөлтийн тухай маш их яригдаж байна. Харин бидний харах өнцгөөс байдал огт өөр" гэжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
