Монгол Улсын ДНБ эхний 9 сард 5.9% өслөө
2025 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 60.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.5% буюу 4.7 их наяд төгрөгөөр өссөн байна.
Энэхүү өсөлтөд дараах салбарууд гол нөлөө үзүүлэв:
-
Хөдөө аж ахуйн салбар: 2.1 их наяд төгрөгөөр өсөж, нийт өсөлтийн 43%-ийг;
-
Үйлчилгээний салбар: 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт өсөлтийн 12%-ийг тус тус бүрдүүлжээ.
Бодит ДНБ 5.9%-иар өссөн нь тогтворгүй олон улсын орчин, уул уурхайн экспортын савлагаа, мөн гадаад эрэлт буурсан үеийн хувьд эерэг үзүүлэлт гэж дүгнэх боломжтой. Энэ өсөлт нь голлон дотоод салбаруудын идэвхжил, ялангуяа хөдөө аж ахуйн хүчтэй өсөлтөөр дэмжигджээ.
Хөдөө аж ахуйн ийм өндөр өсөлт нь эдийн засгийг богино хугацаанд тэтгэх боловч бүтэц талаасаа эмзэг бөгөөд улирлын шинжтэй. Урт хугацаанд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй бол энэ өсөлт тогтвортой биш юм. Мөн уул уурхайн өсөлт энэ удаад эдийн засгийг түүчээлээгүй нь нэг талаар эрсдэлийг бууруулж байна. Гэхдээ урт хугацаанд Хятадын эрэлт, дэлхийн түүхий эдийн үнэ буурах эрсдэл өндөр байгаа тул “нэг тулгуурт” өсөлтөөс сэргийлэх стратеги зайлшгүй шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
