Хятад тарифийн хязгаарлалтад орсон ч худалдааны ашиг нь нэмэгджээ
БНХАУ-ын экспорт 11 сард өсөж, импорт нэмэгдсэнээр цагаан сарын өмнөх нийт худалдааны ашиг нь 1 их наяд ам.доллароос давж түүхэн дээд түвшинд хүрэв.
Энэ нь 2024 оны нийт дүн 992 тэрбум доллараас аль хэдийн давсан үзүүлэлт юм.
11 САРД:
- Экспорт: 5.9% өсөж, $330.3 тэрбум
- Импорт: бараг 2% өсөж, $218.6 тэрбум
- Худалдааны ашиг: $1.08 их наяд болов
АНУ руу хийх экспорт 29% орчим унасан ч БНХАУ-аас Зүүн Өмнөд Ази, Африк, Европ, Латин Америк руу зах зээлээ тэлж байна.
АНУ, БНХАУ-ын тэргүүнүүд 10 сард уулзахад Трамп тарифыг бууруулна гэж амласан бол Ши Жиньпин ховор металлын экспортын хязгаарлалтаа зогсооно гэж амласан. Шинжээчид, бодит үр дүн ирэх саруудад илүү тод гарна гэж үзэж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
