Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

AMD болон Intel-ийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлохыг зөвшөөрч болзошгүй

AMD болон Intel-ийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлохыг зөвшөөрч болзошгүй

AMD болон Intel-ийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлохыг зөвшөөрч болзошгүй

АНУ-ын засгийн газраас Nvidia-гийн H200 чипийг Хятадад руу нийлүүлэхийг зөвшөөрсөн. Wells Fargo энэхүү шийдвэр нь Nvidia-ийн өрсөлдөгч компаниуд AMD, Intel-д ч үйлчлэх боломжтой гэв. AMD-ийн хувьд MI308X нь экспортын лиценз авсан ч хоригийн улмаас компанийн 2025 оны II улирлын орлогын төсөөлөл 700 сая ам.доллароор, нийт орлогын төсөөлөл 1.5 тэрбум ам.доллароор буурсан юм.

Тэгвэл одоо өндөр үзүүлэлттэй MI300X, MI325X зэрэг илүү хүчирхэг чипүүдэд лиценз олгоно гэж Wells Fargo таамаглаж байна.

Nvidia-ийн хувьд:

Аналист Аарон Рэйкерс “Хөрөнгө оруулагчид Nvidia-ийн жилийн орлогыг 25–30 тэрбум ам.доллароор, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь +0.60–0.70 доллароор өсөх боломжтой алхам гэж харах магадлалтай” гэв.

Хятад улс нь Nvidia-ийн орлогын 20–25%-ийг бүрдүүлж ирсэн. Тиймээс экспортын хоригоос болж тус компани 2025 оны I улиралд 4.6 тэрбум, II улиралд 4.0 тэрбум ам.долларын орлогоо алдсан юм.

Зөвшөөрөлд юу багтсан бэ?

  • Нэмэлт хүчин чадлын хуваарилалт
  • Хятадын үйлчлүүлэгчдийн зөвшөөрөл авах процесс
  • Nvidia H20 нөөцийг H200 болгож шилжүүлэн ашиглах боломж
  • Экспортын хяналтын дүрмийн дагуу орлогын 25%-ийг АНУ-ын Засгийн газарт төлөх нөхцөл зэрэг багтана.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.