АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Palantir Technologies-тэй $448 саяын гэрээ байгуулав.
Тус гэрээний дагуу шумбагч онгоцны флотод зориулсан ShipOS хэмээх тусгайлан хөгжүүлсэн хиймэл оюуны дэвшилтэт засвар үйлчилгээ, логистикийн платформыг нэвтрүүлэхээр болжээ.
Тэнгисийн цэргийн сайд Жон Филан болон Palantir-ийн Гүйцэтгэх захирал Алекс Карп нар, энэхүү шийдвэр нь нийлүүлэлтийн сүлжээний менежментийг шинэчилж, засвар үйлчилгээний хугацааг богиносгон, шумбагч онгоцнуудын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой гэж мэдээлсэн байна.
Тодруулбал, уг систем нь эхний туршилтаар шумбагч онгоцны төлөвлөлтийн хугацааг 160 цагийн гар ажиллагаанаас 10 минутаас доош, материалын хяналтын хоцрогдлыг хэдэн долоо хоногоор хэмждэг байсныг нэг цаг хүрэхгүй хугацаатай болгож бууруулжээ.
Филан уг гэрээ эхний ээлжинд шумбагч онгоцны хөтөлбөрт төвлөрч байгаа ч цаашид нисэх онгоц тээгч, сөнөөгч онгоц зэргээр өргөжих боломжтой гэв.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
