АНУ-ын Батлан хамгаалахын салбар Alphabet Inc-ийг сонгов.
АНУ-ын Батлан хамгаалах яам нь Пентагоны гурван сая ажилтанд зориулсан хиймэл оюуны платформын анхны үндсэн загвараар Alphabet Inc (NASDAQ: GOOGL) компанийн Gemini загварыг сонгосон гэж мэдэгдэв.
Gemini нь шинэ GenAI.mil платформ дээр ашиглагдах бөгөөд судалгаа хийх, баримт бичиг боловсруулах, видео болон дүрсний шинжилгээ хийх зэрэг олон төрлийн хэрэглээнд ашиглах аж.
Alphabet-ийн Google Cloud энэ оны 7 сард Батлан хамгаалах яаманд AI үйлчилгээ үзүүлэх 200 сая ам.долларын гэрээ байгуулсан бол өнгөрсөн сард хиймэл оюуны хамгийн сүүлийн Gemini 3 хувилбараа нэвтрүүлээд байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
