АНУ: 2026 онд ганцхан удаа л хүүгээ бууруулна
2025 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 3 удаа буюу суурь хүүг 0.25 нэгжээр бууруулан 3.5-3.75%-ийн түвшинд хүргэсэн.
Тэгвэл Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүдийн хүүгийн хүлээлтээс харахад 2026 онд 1, 2027 онд дахин 1 удаа бууруулах төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг урт хугацаанд ойролцоогоор 3% орчимд тогтворжуулах зорилт өөрчлөгдөөгүй ч ойрын хугацаанд огцом бууруулахгүй нь ээ.
Зарим гишүүд 2026 онд огт бууруулах шаардлагагүй гэж үзэж байна.
Fed-ийн дарга Жером Пауэлл, эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа ч инфляц 2%-ийн зорилтоос дээгүүр, ойролцоогоор 2.8%-д хадгалагдаж байгаа нь бодлогыг зөөлрүүлэхэд саад болж байна гэв.
Үүнтэй зэрэгцэн Төрийн сангаас эхний ээлжинд 40 тэрбум ам.долларын богино хугацааны бонд худалдан авч, мөнгөний зах зээл дэх шахалтыг зөөлрүүлэх зорилготой шийдвэр гаргалаа.
Цаашдын бодлого:
- Хүүг бууруулах гэж яарахгүй
- Инфляцын хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээлийг анхааралтай ажиглах
- Инфляц удаан хугацаанд өндөр байвал хүүг өндөр түвшинд барих магадлалтай.
Харин эдийн засгийн өсөлт огцом саарч, ажилгүйдэл мэдэгдэхүйц нэмэгдвэл 2026 оноос алгуур, хязгаарлагдмал бууралтын мөчлөгийг дахин эхлүүлэх боломж нээлттэй хэвээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
