Nvidia: Хятадын компаниудын захиалгад дарагдаад байна.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Nvidia-д H200 процессоруудыг (AI чипүүдийн хоёр дахь хамгийн хурдан загвар) Хятад руу экспортлохыг зөвшөөрч, орлогынх нь 25 хувийг авах болно гэж мэдэгдсэн.
Энэ мэдээллийн дараа Nvidia-д өгсөн БНХАУ-ын компаниудын захиалгын хэмжээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлаас нь давжээ. Тиймээс компанийн зүгээс H200 чипүүдийн үйлдвэрлэлийг нэмэх боломжийг судалж байгаа юм байна.
Nvidia-ийн хэвлэлийн төлөөлөгч, H200 чипийн Хятад дахь борлуулалт нь АНУ-ын хэрэглэгчдэд нөлөөлөхгүй байхаар нийлүүлэлтийн сүлжээгээ удирдаж байна гэв.
Мөн Alibaba, ByteDance зэрэг Хятадын томоохон компаниуд H200 чипийг худалдан авах сонирхлоо илэрхийлж, их хэмжээний захиалга өгөхөд бэлэн байгаа талаар Reuters мэдээлжээ.
Гэсэн ч Хятадын засгийн газар H200 чипийг худалдан авах албан ёсны зөвшөөрөл олгоогүй байна. Хятадын албаныхан энэ асуудлаар яаралтай хуралдаж, зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэж байгаа аж.
Одоогоор H200 чипийн үйлдвэрлэл маш хязгаарлагдмал байгаа бөгөөд Nvidia нь гол анхаарлаа Blackwell болон удахгүй гарах Rubin цувралын чипүүдийн үйлдвэрлэлд төвлөрүүлж байгаа гэж Reuters мөн онцолсон байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
