Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

CUMN: Хувьцааны буцаан худалдан авалт ба Ногдол ашиг

CUMN: Хувьцааны буцаан худалдан авалт ба Ногдол ашиг

CUMN: Хувьцааны буцаан худалдан авалт ба Ногдол ашиг

Хувьцааны буцаан худалдан авалт

Компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил нийт хувьцааны 75 хувиас давсан тохиолдолд Компанийн тухай хуулийн 53.2-т жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор хувьцаагаа буцаан худалдан авах эрх хэрэгждэг.

Энэ хүрээнд “Премиум Нэксус” ХК өөрийн нэгж хувьцааг 350 төгрөгөөр буцаан худалдан авч байгаа бөгөөд энэ нь зах зээлийн сүүлийн 6 сарын дундаж ханшаас 75%-иар өндөр байгаа юм.

Хувьцаа эзэмшигчид энэхүү эрхийн хүрээнд хувьцаагаа бүтнээр, хэсэгчлэн зарах эсвэл заралгүйгээр хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх нь сайн дурын сонголт юм. Хэрэв хувьцаагаа зарахыг хүсвэл 7 хоногийн дотор өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанид хүсэлтээ ирүүлэх шаардлагатай.

Ногдол ашгийн тухайд

Сүүлийн жилүүдэд тус компанийн санхүүгийн үзүүлэлт тогтмол өндөр өсөж (сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж өсөлт 45%), 2024 оноос ашигт ажиллагаанд хүрсэн бөгөөд өдөрт 220 мянга гаруй хүнд үйлчилж иржээ.

Гэсэн хэдий ч ногдол ашиг тараах боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 52.1.2-т зааснаар, ногдол ашиг тараахын тулд компанийн өөрийн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашгийн нийлбэрээс их байх шаардлагатай.

Тодруулбал, “Премиум Нэксус” ХК нь 2025 оны III улирлын байдлаар -42.2 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байгаа тул уг хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.