Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

BofA-ийн сангийн менежерүүдийн судалгаа: Зах зээл хэт өөдрөг байгаа нь эрсдэлтэй.

BofA-ийн сангийн менежерүүдийн судалгаа: Зах зээл хэт өөдрөг байгаа нь эрсдэлтэй.

BofA-ийн сангийн менежерүүдийн судалгаа: Зах зээл хэт өөдрөг байгаа нь эрсдэлтэй.

Bank of America-ийн 2025 оны 12 сарын Global Fund Manager Survey (FMS)-ийн үр дүнгээс харахад хөрөнгө оруулагчдын зах зээлд хандах хандлага сүүлийн 3.5 жилийн хамгийн өөдрөг түвшинд хүрчээ.

Судалгаанд оролцогчид хувьцаа болон түүхий эдэд хийж буй хөрөнгө оруулалтын төвлөрлөө 2022 оны 2 сараас хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн бол бэлэн мөнгөний эзлэх хувь 3.3% болж, түүхэн доод түвшинд унав.

Энэ нь хөрөнгө оруулагчид хамгаалалтаас татгалзаж, эрсдэл рүү илүү зоригтой шилжсэнийг харуулж байна.

Тиймээс BofA-аас Bull & Bear Indicator 7.9-д хүрч, зарах дохио ойртож байна гэв. Учир нь зах зээл хэт өөдрөг байгаа нь өөрөө эрсдэл болж эхэлжээ. Мөн хөрөнгө оруулагчдын 57% нь эдийн засаг зөөлөн буулт (soft landing) хийнэ гэж үзэж байна.

Зөвхөн 3% нь хатуу бодлого (hard landing) таамаглаж байгаа нь түүхэн доод түвшин юм. Мөн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын 69% нь Кевин Хассеттыг дараагийн Fed-ийн дарга болно гэж хүлээж байгаагаа илэрхийлжээ.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.