Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Премиум Нэксус ХК: Маргааш хувьцаагаа эргүүлэн авах хугацаа дуусна

Премиум Нэксус ХК: Маргааш хувьцаагаа эргүүлэн авах хугацаа дуусна

Премиум Нэксус ХК: Маргааш хувьцаагаа эргүүлэн авах хугацаа дуусна

Премиум Нэксус ХК нь 2025 оны гуравдугаар улиралд санхүү болон үйл ажиллагааны үзүүлэлтүүдээ тогтвортой сайжруулж, урт хугацааны өсөлтөд чиглэсэн стратегиа бодитоор хэрэгжүүлж буйгаа харуулсан.

Компанийн борлуулалтын орлого сүүлийн таван жилд жилд дунджаар 72 хувиар өсөж, 2024 оны эцэст 598 тэрбум төгрөгт хүрсэн бол 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 587.1 тэрбум төгрөгийн борлуулалттай байна.

Үүний үр дүнд нийт ашиг 112.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, ХТЭББӨА 76.4 тэрбум төгрөгт хүрч 20 хувиар өссөн, нийт ашгийн маржин 19.2 хувь болж 0.6 нэгж хувиар нэмэгдсэн нь нь компанийн үйл ажиллагаа тогтвортой, үр ашигтай, бүтээгдэхүүний бүтэц, үйл ажиллагааны менежмент сайжирсныг илтгэнэ.

Мөн сүлжээний өргөтгөл, дижитал систем болон логистикийн шинэчлэлд хийсэн идэвхтэй хөрөнгө оруулалтын улмаас үйл ажиллагааны зардал 36.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс огцом өссөн нь цэвэр ашгийн өсөлтийг богино хугацаанд сааруулж, 26.39 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлжээ.

Гэвч энэ нь ашиг бууралт бус, харин ирээдүйн өсөлтөд бэлтгэж буй хөрөнгө оруулалтын үе шат гэдгийг балансын үзүүлэлтүүдээс харж болно.  

Нийт хөрөнгө 408.5 тэрбум төгрөг болж 30.1 хувиар, өөрийн хөрөнгө 131.1 тэрбум төгрөг болж 27.6 хувиар тус тус өссөн бол хуримтлагдсан алдагдал 21.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Одооогоор CU дэлгүүрийн тоо 515-д хүрч, оны эхнээс 70-аар нэмэгдсэн байна. Мөн өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 220 мянга давж, нэгж дэлгүүрийн дундаж борлуулалт өссөн нь өсөлт зөвхөн тоон тэлэлт бус, нэгжийн гүйцэтгэл, хэрэглэгчийн урсгалыг оновчтой удирдаж байгааг харуулж байна.

Мөн охин компаниудын үйлдвэрлэл, маркетинг, олон улсын стандарттай уялдсан хөгжлийн үр дүн бодитоор гарч, 2025 оны 9 сард Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд шилжсэн нь компанийн ил тод байдал, засаглалын түвшин шинэ шатанд гарсныг илтгэж байна.

Олон улсын зах зээлийн практикт өсөлтийн шатанд буй компаниуд богино хугацаанд ногдол ашиг тараахаас илүүтэйгээр ашиг болон мөнгөн урсгалаа дэд бүтэц, үйл ажиллагааны өргөтгөл, технологи, зах зээлийн тэлэлтэд дахин хөрөнгө оруулах нь түгээмэл байдаг.

Энэ нь компанийн ирээдүйн өсөлт, орлогын тогтвортой эх үүсвэрийг бэхжүүлж, урт хугацаанд хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой стратеги юм.

Хөрөнгө оруулагчид, үүнийг богино хугацааны ногдол ашгаас илүүтэйгээр ирээдүйн үнэ цэн, өсөлтийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэж дүгнэгддэг.

Тиймээс Премиум Нэксус ХК нь олон улсын зах зээлийн практикийг дагавал ногдол ашиг тараах нь тодорхой хугацаанд хойшлогдохоор харагдаж байна.

Премиум Нэксус ХК-тай холбоотой онцлох мэдээг дурдвал, компанийн ТУЗ-өөс 2025 оны 11 дүгээр сарын 7-нд хувьцаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Энэхүү эрхийн хугацаа дуусахад ердөө 1 хоног үлдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал хандуулах чухал мэдээлэл юм.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.