Бодлогын хүү буурах хүлээлт алтыг түүхэн дээд ханшинд нь хүргэв.
2025 оны арилжааны өдөр дуусахад 7 өдөр үлдлээ. Хөрөнгө оруулагчид багцаа дахин тэнцвэржүүлэхэд алт, мөнгө хамгийн найдвартай сонголт болж байна.
Алтны фьючерс (2026 оны 2 сар) унц нь 4519.4 ам.долларт арилжаалагдаж түүхэн дээд ханшин дээрээ байна. Ингэснээр алтны үнэ он гарснаас хойш бараг 70% өсөв.
Мөнгө ч алттай зэрэгцэн хүчтэй өсөж унц нь 68.9 ам.доллар орчимд хүрч түүхэн дээд түвшин буюу он гарснаас хойш 128% өссөн нь онцгой үзүүлэлт юм.
Яагаад алт, мөнгө ингэж өсөв?
Эдийн засаг, геополитикийн тодорхой бус байдал нэмэгдэхэд алт, мөнгө аюулгүй хөрөнгөд тооцогддог.
АНУ, Европ, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийн төсвийн алдагдал өсөж, мөнгөний бодлого хэрхэх нь тодорхойгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө рүү чиглүүлж байна.
Зах зээл АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дараагийн дарга хэн болох, төв банк бие даасан байдлаа хадгалж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Мөн цалингийн өсөлт, ажил эрхлэлт эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь алтны үнийн цаашдын чиглэлд чухал нөлөө үзүүлэх юм.
Ойрын хугацаанд зах зээлийн эрсдэл өндөр хэвээр байвал алт, мөнгө хөрөнгөө хамгаалах гол хэрэгсэл хэвээр үлдэх төлөвтэй байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
