Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Alphabet компани Intersect-ийг $4.75 тэрбумаар худалдаж авна.

Alphabet компани Intersect-ийг $4.75 тэрбумаар худалдаж авна.

Alphabet компани Intersect-ийг $4.75 тэрбумаар худалдаж авна.

Өчигдөр Google-ийн толгой компани Alphabet компани дата төв болон эрчим хүчний дэд бүтцийн шийдэл нийлүүлэгч Intersect-ийг 4.75 тэрбум ам.доллароор (өрийг нь өөртөө шилжүүлэн авах нөхцөлтэйгээр) худалдан авах эцсийн гэрээнд хүрснээ зарлалаа.

Үүнээс өмнө Google нь Intersect-ийн багахан хувийг эзэмшдэг байсан юм. Энэхүү худалдан авалт нь дата төв болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг илүү хурдан ашиглалтад оруулах, эрчим хүчний хөгжүүлэлт, инновацыг хурдасгах зорилготой.

Intersect нь эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шинэ технологиудыг судалж, Google-ийн АНУ дахь дата төвийн хөрөнгө оруулалтыг Cloud-ийн хэрэглэгчдийн эрэлтийг хангах зорилгоор дэмжин ажиллах юм.

Гэрээний дагуу Intersect-ийн үйл ажиллагаа Alphabet болон Google-ээс салангид үлдэж, үүсгэн байгуулагч Шелдон Кимбер-ийн удирдлагад үргэлжилнэ.

Тус компани нь Google-ийн техникийн дэд бүтцийн багтай хамтран, одоо хэрэгжиж буй болон шинээр эхлэх хамтарсан төслүүд дээр ажиллах юм байна. Үүнд Техас мужийн Хаскелл тойрогт баригдаж буй анхны дата төв ба цахилгаан станцын төсөл багтаж байна.

Гэхдээ Intersect-ийн Техас дахь одоогийн ашиглалтад орсон активууд, мөн Калифорни дахь ашиглалтад орсон болон хөгжүүлэлтийн шатны активууд энэхүү худалдан авалтад хамрагдахгүй.

Эдгээр активууд нь TPG Rise Climate, Climate Adaptive Infrastructure, Greenbelt Capital Partners зэрэг хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр бие даасан компани хэлбэрээр үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулах юм байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.