Nvidia Intel-д 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ
АНУ-ын хагас дамжуулагчийн тэргүүлэгч Nvidia компани Intel-ийн 214.7 сая гаруй хувьцааг 5 тэрбум ам.доллароор худалдан авснаа мэдэгдлээ.
Өнгөрсөн 9 сард Nvidia компани Intel-ийн энгийн хувьцааг нэгжийг нь 23.28 ам.доллараар худалдан авахаа зарласан юм.
Сүүлийн жилүүдэд Intel нь стратегийн алдаанаас болж үйлдвэрлэлийн хүчин чадлын өргөтгөлөөс шалтгаалсан санхүүгийн дарамтад орсон. Тиймээс зах зээл уг хэлцлийг чухал санхүүгийн дэмжлэг үзэж байна.
Мэдээлэл гарсны дараа Nvidia-ийн хувьцаа 1.3%-иар буурсан бол Intel-ийн хувьцааны үнэ өөрчлөгдсөнгүй.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
