АНУ-ын инфляцын мэдээлэлд зах зээл анхаарч байна
Зах зээлийн анхаарал одоо АНУ-ын 1-р сарын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн мэдээлэлд төвлөрч байна. Уг мэдээлэл өнөөдөр буюу 2-р сарын 13 өдрийн 21:30 цагаас нийтлэгдэх бөгөөд дэлхийн хамгийн том эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү тодорхой дохио өгөх хүлээлттэй байна.
Шинжээчдийн таамгаар нийт болон суурь инфляц өмнөх сараас бага зэрэг саарах төлөвтэй. Гэхдээ сүүлийн дөрвөн жилийн турш нэгдүгээр сарын CPI зах зээлийн хүлээлтээс давж гарч байсан тул энэ удаагийн тоон үзүүлэлт хөрөнгө оруулагчдыг болгоомжтой байдалд оруулж байна.
Түүнчлэн нэгдүгээр сарын ажлын байрны тоо хүлээлтээс давж, хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгааг харуулсан. Энэ нь Холбооны Нөөцийн Сан (Fed)-д бодлогын хүүг яаралтай бууруулах шаардлага багасч байгааг илтгэж байна. Хэрэв инфляц өндөр хэвээр гарвал хүү бууруулах хугацаа улам хойшлох магадлалтай бөгөөд энэ нь АНУ-ын зах зээлд дарамт учруулж болзошгүй.
Одоогийн байдлаар CME FedWatch хэрэгслээс харахад хөрөнгө оруулагчид гуравдугаар болон дөрөвдүгээр сард бодлогын хүү буурахгүй байх магадлал өндөр гэж үнэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
