Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 11 хувиар уналаа

Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 11 хувиар уналаа

Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 11 хувиар уналаа

Өчигдөр оройны 22:56 минутад Mongolian Mining Corporation (MMC) компани Монгол Улсын Засгийн газартай “баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх” талаар санамж бичиг байгуулсан тухай мэдээллээ хонгконгийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд тайлан хэлбэрээр байршуулсан. Мэдээллийг компани өчигдөр нийтэлснээс хойш оройн Reuters агентлаг болон бусад олон улсын хэвлэлүүд тус мэдээг дамжуулсан.

Тус мэдээний дараа өглөөний 10 цаг 11 минутын байдлаар Хонгконгийн хөрөнгийн бирж-д бүртгэлтэй 975.HK кодтой MMC-ийн хувьцаа 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн хоёр өдрийн турш MMC-ийн хувьцаа өсөлттэй байсан ч, мэдээлэл нийтлэгдсэний дараа зах зээлд болгоомжлол үүсэж, ханш уналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.