Ормузын хоолойн ойрын ирээдүй: Газрын тосны үнэ 3 оронтой тоонд хүрэх үү?
Одоогоор зах зээлийн гол анхаарал Ираны ойролцоох Ормузын хоолой дээр төвлөрч байна. Оман болон Ираны хооронд байрлах Ормузын хоолой нь Персийн буланг Оманы булан, Арабын тэнгистэй холбодог стратегийн хамгийн чухал далайн гарц юм. Дэлхийн нефтийн нийт хэрэглээний ойролцоогоор тавны нэг нь өдөр бүр энэ хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.
АНУ Иранд цохилт өгсний дараа тус бүс нутгаар зорчиж буй хөлөг онгоцнуудад анхааруулга ирж эхэлсэн бөгөөд АНУ-ын зүгээс ч хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор зорчихоос зайлсхийхийг зөвлөсөн байна.
Одоогийн нөхцөл байдалд эрсдэлийн хэд хэдэн хувилбар яригдаж байна. Үүнд, Ираны газрын тосны экспорт хэсэгчлэн буурахаас эхлээд Персийн булангийн хамгийн чухал тээврийн гарц болох Ормузын хоолой бүрэн хаагдах хүртэлх сценариниуд багтаж байна. Хэрэв албан ёсоор хаагдвал өдөрт 20 сая баррелиас давсан нефтийн урсгал буюу дэлхийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь шууд нөлөөлөлд өртөх эрсдэлтэй байна.
Хэрэв Иран өөрийгөө оршин тогтнох аюулд орлоо гэж үзвэл тус хоолойг бүрэн хааж болзошгүй. Энэ нь 1970-аад оны газрын тосны хямралаас ч хэд дахин хүнд нөлөө үзүүлж, нефтийн үнэ 100 ам.доллар давах магадлалтай. Мөн хамгийн муу хувилбарын нэг нь Саудын Арабын нефтийн дэд бүтцэд халдлага гарч, улмаар Ормузын хоолой бүрэн хаагдах нөхцөл юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
