Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Жижиг хөрөнгө оруулагчид технологийн хувьцаа руу хүчтэй орж байна

Жижиг хөрөнгө оруулагчид технологийн хувьцаа руу хүчтэй орж байна

Жижиг хөрөнгө оруулагчид технологийн хувьцаа руу хүчтэй орж байна

Сүүлийн өдрүүдэд жижиг буюу retail хөрөнгө оруулагчид программ хангамжийн салбарын хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулж, арилжааны идэвх огцом нэмэгдэж байна. Одоогоор Software & Services салбар дахь нийт арилжааны дунд retail хөрөнгө оруулагчдын эзлэх хувь түүхэн дээд буюу 8%-д хүрээд байна. Энэ үзүүлэлт нь 2022 оны зах зээл унаснаас хойш хоёр дахин өссөн нь анхаарал татаж байна.

Сүүлийн 21 хоногийн дундаж хэмжээгээр retail арилжааны оролцоо 7.5%-д хүрсэн нь мөн түүхэн дээд түвшинд ойртжээ. Retail хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй хувьцаанд Microsoft, ServiceNow, AppLovin зэрэг программ хангамжийн компаниуд багтаж байгаа бол Nvidia, Broadcom зэрэг AI болон чипийн компаниудад ч мөн их хэмжээний худалдан авалт хийж байна.

Энэ нь зах зээл дээрх эрсдэл хүлээх сонирхол жижиг хөрөнгө оруулагчдын дунд хүчтэй хэвээр байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, технологи болон AI салбарын урт хугацааны өсөлтийн хүлээлт өндөр хэвээр байгаа бөгөөд retail хөрөнгө оруулагчид зах зээлийн хөдөлгөгч хүчний нэг болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.