Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

“Голомт Капитал ҮЦК” Монгол Улсын “Шилдэг үнэт цаасны компани” шагналыг хүртлээ

“Голомт Капитал ҮЦК” Монгол Улсын “Шилдэг үнэт цаасны компани” шагналыг хүртлээ

“Голомт Капитал ҮЦК” Монгол Улсын “Шилдэг үнэт цаасны компани” шагналыг хүртлээ

Их Британийн Лондон хотод төвтэй, Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийг “Best Securities Brokerage in Mongolia–2026” буюу Монгол Улсын шилдэг үнэт цаасны компаниар өргөмжиллөө. Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог бөгөөд Голомт Капитал ҮЦК эдгээрийг бүрэн хангасан юм.

"Голомт Капитал ҮЦК" ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болох олон алхмуудыг анхлан хийж ирсэн бөгөөд Монголын анхны онлайн арилжааны систем, дэлхийд алдартай Interactive Brokers зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчдадаа дэлхийн хаанаас ч хүссэн цагтаа (24/7) гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, хувьцаа, бонд, үнэт металл зэрэг бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжийг олгосон юм.

Мөн тус компани нь ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор GCC академийг үүсгэн байгуулж, хөрөнгийн зах зээлийн талаарх шат шатны сургалтыг тогтмол зохион байгуулахаас гадна, дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, онцлох компани, хувьцааны талаарх өдөр тутмын мэдээ мэдээлэл болон долоо хоног, улирал, жилийн тайлан судалгааг хүргэн ажиллаж байна.


“Голомт Капитал ҮЦК” ХХК нь хувийн болон төрийн эзэмшлийн компани, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хэлэлцээр хийх зэрэг хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, хөрөнгийн зах зээлд зуучлан ажиллаж байна.

 

Гадаад арилжааны брокер:

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.