Газрын тосны ханш хүчтэй өссөөр байна
АНУ болон Ираны дайн өргөжин, тодорхой шийдэл харагдахгүй байгаа энэ үед дэлхийн нефтийн зах зээл хамгийн муу хувилбартай нүүр тулах эрсдэлтэй байна. Ойрхи Дорнод бол дэлхийн эрчим хүчний зүрх болсон бүс нутаг бөгөөд аливаа цэргийн мөргөлдөөн түүхий нефтийн нийлүүлэлтэд шууд нөлөөлдөг. Ялангуяа дэлхийн нефть тээврийн хамгийн чухал зангилаа болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөн саарч эхэлсэн нь зах зээлийг түгшээж байна. 2025 онд далайгаар тээвэрлэгдсэн дэлхийн нийт нефтийн 1/3 орчим нь энэ хоолойгоор дамжиж байсан бөгөөд одоогоор танкерууд аюулгүй байдлын үүднээс зогсонги байдалд орж эхэлжээ.
Дайн хэр удаан үргэлжлэх, Иран Персийн булангийн нефтийн байгууламж, дэд бүтэц шууд цохилтод өртөх эсэхээс шалтгаалан үнэ цаашид ч өсөх магадлал өндөр хэвээр байна. Хэрэв Ормузын хоолой бүрэн хаагдвал нефтийн үнэ 100 ам.доллароос давж, инфляц дахин огцом өсөх эрсдэл бий.
Эрчим хүчний үнэ өсөх нь зөвхөн шатахуунд нөлөөлөхгүй, тээвэр, үйлдвэрлэл, хүнсний зардалд дам нөлөө үзүүлж, инфляцыг нэмэгдүүлнэ. Инфляц нэмэгдэх нь төв банкнуудын бодлогын шийдвэрт нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэл дагуулдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
