Nvidia Дубай дахь оффисоо түр хаав
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсэн Хуан ажилтнууддаа илгээсэн дотоод мэйлдээ Дубай дахь компанийн оффисыг түр хугацаанд хаасан талаар мэдэгдсэн байна.
Тэрээр АНУ ба Ираны хооронд үүссэн мөргөлдөөний улмаас Ойрх Дорнодын бүс нутагт ажиллаж буй ажилтнууд болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр компанийн хямралын удирдлагын баг 24 цагийн турш ажиллаж байгааг онцолжээ.
Nvidia нь 2019 онд Израилын сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Mellanox компанийг 7.13 тэрбум ам.доллароор худалдан авсан бөгөөд АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том судалгаа, хөгжүүлэлтийн төв нь Израилд байрладаг. Тус төвд ойролцоогоор 6,000 ажилтан ажилладаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
