Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ойрх Дорнодын хурцадмал байдалд ОХУ шууд оролцох магадлал бага

Ойрх Дорнодын хурцадмал байдалд ОХУ шууд оролцох магадлал бага

Ойрх Дорнодын хурцадмал байдалд ОХУ шууд оролцох магадлал бага

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд боломжит бүх дипломат арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр бүс нутгийн тогтворгүй байдлыг тодорхой хэмжээнд бууруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэн гаргана гэдгийг онцолсон байна. ОХУ энэ асуудлаар олон улсын түншүүдтэйгээ идэвхтэй хэлэлцээ өрнүүлж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгч Путин Ираны удирдлагатай харилцах сувгаа ашиглан дэд бүтэц рүү чиглэсэн цохилтуудын талаар гүнзгий санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Харин шинжээчдийн үзэж буйгаар, Ираны стратегийн түншүүд болох ОХУ болон БНХАУ нь цэргийн байдлаар шууд оролцох магадлал бага бөгөөд дипломат, улс төрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх байр суурь баримтлах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.