АНУ-ын бүх улсуудад тогтоох 15%-ийн тариф энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж магадгүй.
АНУ-ын Сангийн сайд Scott Bessent-ийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Donald Trump-ийн зарласан дэлхийн хэмжээнд 15%-ийн импортын тариф энэ долоо хоногт хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Одоогоор хэрэгжиж буй тарифын түвшин 10% байгаа бөгөөд шинэ шийдвэр хэрэгжвэл тариф 5 нэгж хувиар нэмэгдэх юм.
Бессентийн хэлснээр АНУ-ын тарифын бодлого ирэх 5 сарын дотор өмнөх түвшиндээ буцаж очих магадлалтай. Учир нь АНУ-ын Supreme Court of the United States 2-р сарын 20-нд гаргасан шийдвэрээр Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр дэлхийн олон оронд ногдуулсан харилцан тариф нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон юм.
Шүүхийн шийдвэрийн дараа Трамп өөр хууль ашиглан дэлхийн импортод 10%-ийн тариф тогтоосон бөгөөд дараа нь 15% болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч бодит хэрэгжилт нь одоогоор 10% дээр байгаа бөгөөд энэ долоо хоногт 15% болж өсөх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
