Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулагчиддаа зориулан дотоодын хувьцаат компаниудаас бүрдсэн багцын танилцуулгыг бэлтгэлээ. Энэхүү багцыг бүрдүүлэхдээ Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй компаниудыг дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон авчээ. Үүнд:
- Ногдол ашгийн өгөөж өндөр, тогтмол ногдол ашиг тараадаг байх
- Ашигт ажиллагаа тогтвортой, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг байх
- Компанийн засаглал сайн, үйл ажиллагааны тогтвортой байдал хангагдсан байх
- Олон нийтэд ил тод мэдээллээ хүргэдэг.
- Өдрийн арилжааны идэвх дунджаас өндөр, хөрвөх чадвар сайтай байх.
- Үнэ ашгийн харьцаа (P/E) харьцангуй бага, зах зээл дээр багаар үнэлэгдсэн хувьцаа байх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
