Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хятадын инфляц сүүлийн 3 жилийнхээ дээд түвшинд хүрлээ

Хятадын инфляц сүүлийн 3 жилийнхээ дээд түвшинд хүрлээ

Хятадын инфляц сүүлийн 3 жилийнхээ дээд түвшинд хүрлээ

БНХАУ-д хэрэглээний үнийн өсөлт сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, эдийн засагт зарим сэргэлтийн дохио илэрч байна. Албан ёсны статистик мэдээллээр 2026 оны 2-р сард хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оны мөн үеэс 1.3%-иар өссөн нь эдийн засагчдын таамагласан 0.8%-иас давсан үзүүлэлт боллоо. Энэ нь 2023 оны эхнээс хойших хамгийн хүчтэй өсөлт юм.

Энэ өсөлтөд урт хугацааны баярын амралт нөлөөлж, аялал жуулчлал, үйлчилгээ, хэрэглээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн онд Хятадад инфляц бараг өсөлтгүй байсан бөгөөд хэрэглэгчдийн итгэл сул хэвээр байжээ. Мөн Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4.5–5% болгож бууруулсан нь 1990-ээд оноос хойших хамгийн бага зорилтод тооцогдож байна. Үүнд дефляцийн дарамт, геополитикийн тодорхойгүй байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Хятадын эдийн засгийн өсөлтөд экспорт болон үйлдвэрлэл одоогоор гол үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв экспорт хүчтэй хэвээр байвал засгийн газар дотоодын хэрэглээг хүчтэй дэмжих шаардлага бага байх магадлалтай. Харин экспорт сулрах тохиолдолд дотоодын эдийн засгийг дэмжих нэмэлт бодлого хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.