G7-гийн уулзалт, Доналд Трампын мэдэгдлүүд зах зээлийн савлагааг намжаав
Өчигдөр олон улсын санхүүгийн зах зээлүүдэд хэлбэлзэл өндөртэй арилжаа өрнөлөө. Ойрх Дорнодод үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатал үүсэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тос, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд, VIX хэлбэлзлийн индекс болон Засгийн газрын бондын өгөөжүүд хүчтэй савлалаа.
Гол бүтээгдэхүүнүүдийн хөдөлгөөн
WTI газрын тос
- Дээд үнэ: 112.5 ам.доллар
- Доод үнэ: 79.3 ам.доллар
- Хаалтын ханш: 82.8 ам.доллар
- Өдрийн хэлбэлзэл: 42.6%
S&P 500 хэлбэлзлийн индекс (VIX)
- Дээд үзүүлэлт: 35.3
- Доод үзүүлэлт: 24.8
- Хаалт: 25.5
- Өдрийн хэлбэлзэл: 43.0%
S&P 500 индекс
- Дээд ханш: 6790.5
- Доод ханш: 6779.8
- Хаалтын ханш: 6778.4
- Өдрийн хэлбэлзэл: 3.54%
АНУ-ын 10 жилийн хугацаат Засгийн газрын бондын өгөөж
- Дээд түвшин: 4.216%
- Доод түвшин: 4.094%
- Хаалтын түвшин: 4.102%
- Өдрийн хэлбэлзэл: 2.98%
Амралтын өдрүүдэд гарсан мэдээллүүдийн нөлөөгөөр зах зээл нээлтийн үеэр хүчтэй өсөлт үзүүлсэн ч арилжааны төгсгөлд ихэнх активууд баасан гарагийн хаалтын түвшнээс доогуур хаагдсан байна. Хөрөнгө оруулагчдын дунд геополитикийн хурцадмал байдал харьцангуй богино хугацаанд намжина гэсэн хүлээлт бий болсон нь зах зээлд богино хугацааны ханшийн засвар хийх хөдөлгөөнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Ираны орчим дахь цэргийн мөргөлдөөн удахгүй намжих төлөвтэй байгааг онцолсон байна. Мөн тэрээр өөрийн сошиал сүлжээгээр дамжуулан Хормузын хоолойгоор дамжин явагдаж буй газрын тосны тээвэрлэлтийг саатуулах аливаа оролдлого гарвал илүү хүчтэй цэргийн хариу арга хэмжээ авах боломжтой гэдгийг анхааруулжээ.
Үүнтэй зэрэгцэн G7 бүлгийн орнуудын сангийн сайд нар онлайн уулзалт хийж, газрын тосны үнэ огцом өсөж буй нөхцөлд стратегийн газрын тосны нөөцийг ашиглан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар зах зээлийг тогтворжуулах боломжийг хэлэлцсэн талаар мэдээлэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
