Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОХУ-ын зарим хоригийг суллах боломжийг хэлэлцэж байна

Газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОХУ-ын зарим хоригийг суллах боломжийг хэлэлцэж байна

Газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОХУ-ын зарим хоригийг суллах боломжийг хэлэлцэж байна

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран орчимд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж буйтай холбогдуулан ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан зарим хориг арга хэмжээг түр хугацаанд суллах боломжийг судалж байгаа талаар мэдэгдлээ.

Түүний хэлснээр уг арга хэмжээ нь Ойрх Дорнодын тээвэрлэлтийн чухал зангилаа болох Ормузын хоолойн саатал арилж, нийлүүлэлт хэвийн болох хүртэл хэрэгжих түр хугацааны бодлогын алхам байх аж.

Одоогийн байдлаар АНУ зарим улсуудад тодорхой хэмжээгээр уян хатан хандсан бөгөөд Энэтхэг улсад ОХУ-ын газрын тосыг худалдан авах түр хугацааны зөвшөөрөл олгосон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү алхам нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж, үнийн огцом өсөлтийг сааруулах зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.