Software хувьцаануудын үнэлгээ сонирхол татахуйц түвшинд хүрснийг шинжээчид онцлов
Deutsche Bank-ийн судалгааны багийн үзэж байгаагаар программ хангамжийн (software) салбарын хувьцаануудын үнэлгээ одоогийн байдлаар худалдан авахад сонирхол татахуйц түвшинд хүрсэн байна. Тус банк software салбарын үнэлгээг “overweight” буюу зах зээлийн дунджаас илүү жинтэй ангилалд ахиулсан бол технологийн салбарын ерөнхий үнэлгээг “overweight”-оос “neutral” буюу төвийг сахисан түвшинд бууруулжээ.
Сүүлийн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл савлагаатай байсан ч software компаниудын хувьцаа харьцангуй тогтвортой гүйцэтгэл үзүүлсэн нь энэ салбарын үнэлгээ доод түвшиндээ ойртож, тогтворжих шатанд орж болзошгүйг илтгэж байна гэж шинжээчид тайлбарласан байна.
Тайланд дурдсанаар хиймэл оюун ухааны (AI) нөлөөг зах зээл ихэвчлэн сөрөг талаас нь хэт анхаарч, харин software компаниудад үүсгэж болох эерэг боломжуудыг төдийлөн тусгаагүй байгаа аж. Үүний улмаас AI-тай холбоотой салбарын тасалдал, эрсдэлийн талаарх болгоомжлол дээд цэгтээ хүрсэн бөгөөд одоо аажмаар буурч эхэлж байна гэж үзжээ.
Иймээс хиймэл оюун ухааны нөлөөнөөс үүдэх боломжууд илүү тодорч эхэлж буй энэ үед software салбарын хувьцаанууд урт хугацаанд шинэ өсөлтийн боломж болж магадгүйг Deutsche Bank-ийн шинжээчид онцолсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
