Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Дайны үеэр ч иран нефтээ хятад руу экспортолсоор байна

Дайны үеэр ч иран нефтээ хятад руу экспортолсоор байна

Дайны үеэр ч иран нефтээ хятад руу экспортолсоор байна

АНУ-Израиль болон Ираны хооронд дайн үргэлжилж, дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсээд байгаа ч Иран улс Хормузын хоолойгоор дамжуулан Хятад руу нефть экспортолсоор байна. Дайн 2-р сарын 28-нд эхэлсэн бөгөөд үүнээс хойш Иран 12 сая баррель орчим нефтийг тээвэрлэн экспортлосон байна.

Иран мөн нефть экспортлох өөр гарц хайж эхэлсэн байна. Тухайлбал Оманы булан дахь Jask Oil Terminal-с нефть ачих ажиллагааг дахин эхлүүлжээ. Энэ терминал нь Хормузын хоолойг бүрэн тойрч нефть экспортлох боломжтой цорын ганц гарц юм.

Мөн Хятад улс дайны эрсдэлийг харгалзан нефтийн стратегийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа ба Хятадын нефтийн нөөц ойролцоогоор 1.2 тэрбум баррель. Энэ нь 3–4 сарын дотоодын хэрэгцээг хангах хэмжээ юм.v

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.