Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Goldman Sachs АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

Goldman Sachs АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

Goldman Sachs АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

Ирантай холбоотой геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, нефтийн үнэ огцом өссөн нь АНУ-ын эдийн засагт шинэ эрсдэл үүсгэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs инфляцын таамгаа нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан байна.

Шинжээчдийн тооцоолсноор Brent crude нефтийн үнэ 2026 оны 3 болон 4-р сард дунджаар баррель нь 98 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа нь 2025 оны дундаж үнээс ойролцоогоор 40%-иар өндөр үзүүлэлт юм. Харин 2026 оны эцэс гэхэд нефтийн үнэ 71 ам.доллар орчимд буурах боломжтой гэж тооцоолжээ.

Goldman Sachs-ийн тооцооллоор нефтийн үнэ 10%-иар тогтвортой өсөхөд:

  • нийт инфляцын гол хэмжүүр болох PCE inflation 0.2 нэгж хувиар нэмэгдэх
  • суурь инфляц 0.04 нэгж хувиар өсөх
  • харин эдийн засгийн өсөлт 0.1 нэгж хувиар буурах нөлөө үзүүлэхээр байна

Мөн геополитикийн эрсдэл нэмэгдэх нь зөвхөн нефтийн үнийг өсгөхөөс гадна ажил эрхлэлт болон хөрөнгө оруулалтыг сааруулах нөлөөтэй гэж Goldman Sachs анхааруулжээ. Үүний улмаас АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.6% хүртэл өсөх эрсдэлтэй гэж тус банк үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.