Хятад улс дэлхийн AI салбарын тэргүүлэгч болж чадна
Хиймэл оюуны салбарт урт хугацаанд амжилт олох компаниуд нь AI-ийн бүх дэд бүтэц болох чип, үүлэн тооцоолол, суурь AI загвар болон хэрэглээний үйлчилгээг өөр дээрээ хөгжүүлж чаддаг компаниуд байх болно гэж Morgan Stanley онцолжээ.
Энэхүү үнэлгээнд үндэслэн шинжээчид Alibaba-г Хятадын технологийн компаниудаас AI-ийн салбарт хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг гэж дүгнэсэн байна. Тиймээс Morgan Stanley тус компанийг онцолж байгаа юм.
Alibaba-ийн давуу тал нь AI экосистемийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрийн дотоод нөөцөөр хөгжүүлж буй явдал юм. Үүнд:
- T-Head – компанийн өөрийн AI чип хөгжүүлэлт
- Alibaba Cloud – том хэмжээний үүлэн тооцооллын дэд бүтэц
- Qwen – AI суурь загварууд
- AI-д суурилсан төрөл бүрийн аппликейшн болон үйлчилгээ
Өөрийн чиптэй байх нь компаниудад гуравдагч нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулж, тооцооллын хүчин чадлыг илүү үр ашигтай удирдах боломж олгодог. Мөн экспортын хязгаарлалт зэрэг геополитикийн эрсдэлийг бууруулах стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.
Шинжээчдийн тооцооллоор Хятадын AI чипийн зах зээлийн хэмжээ 2030 он гэхэд 67 тэрбум ам.долларт хүрч, дотоодын үйлдвэрлэгчид нийт эрэлтийн 76%-ийг хангах боломжтой гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Morgan Stanley.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
