Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Голомт Капитал ҮЦК “Боломж нэмье-2026” боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна

Голомт Капитал ҮЦК “Боломж нэмье-2026” боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна

Голомт Капитал ҮЦК “Боломж нэмье-2026” боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна

Голомт Капитал ҮЦК нь нийгмийн хариуцлагын хүрээнд залуу үеийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөний санаачилгаар “Боломж нэмье” ТББ-аас 2025 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Боломж+” боловсролын хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Боломж нэмье-2026” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Өнгөрөгч 2025 онд зохион байгуулагдсан “Боломж+ Харвард” хөтөлбөрт хамрагдсан сурагчид олон улсын боловсролын орчинтой танилцаж, хувь хүний хөгжлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан билээ. Харин энэ жил Сүхбаатар дүүргийн сурагчдын хүсэлт, сонирхолд үндэслэн сурах чин хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй сурагчдыг БНСУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудтай танилцах боловсролын аялалд хамруулахаар төлөвлөж байна.

Төслийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч-аар оролцож буй Голомт Капитал ҮЦК нь энэхүү хөтөлбөрт 50 сая төгрөгийн санхүүжилт олгож, сурагчдад олон улсын боловсролын орчныг танин мэдэх, хувь хүний хөгжлийн ур чадвараа дээшлүүлэх, мэргэжил сонголтоо зөвөөр хийх, ажлын байрны чухал ур чадваруудыг эзэмших боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Цаашилбал, хөтөлбөрийн хүрээнд сурагчдад санхүүгийн боловсрол олгох, хөрөнгө оруулагч сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт, зөвлөгөөг хүргэхээр төлөвлөсөн нь залуу үед санхүүгийн зөв хандлага, ирээдүйн эдийн засгийн оролцоог дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад дараах боломжуудыг олгоно:

• БНСУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудтай танилцах

• Англи хэлний сургалтын тэтгэлэгт хамрагдах

• Хувь хүний хөгжлийн болон мэргэжил сонголтын сургалтад хамрагдах

• Нийгмийн сайн сайхны төлөө багийн төсөл (Mini Project) хэрэгжүүлэх

• Санхүүгийн боловсрол болон хөрөнгө оруулалтын суурь ойлголтыг эзэмших

Хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын улсын сургуулийн 11–12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Бүртгэл: 2026 оны 3 дугаар сарын 10 – 3 дугаар сарын 27

Бүртгүүлэх: opportunity.plus Instagram хаягаар дамжуулан

Голомт Капитал ҮЦК нь цаашид ч залуу үеийн боловсрол, хөгжил, санхүүгийн мэдлэгийг дэмжих чиглэлд нийгмийн хариуцлагын бодитой ажлуудыг хэрэгжүүлж, ирээдүйн хариуцлагатай иргэн, санхүүгийн боловсролтой шинэ үеийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

Холбоо барих: 91519790, 88118626

#БоломжНэмье #ХөрөнгөОруулалтынШинэСоёлыгТүгээнэ #GolomtCapital #DeliveringDiversity

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.