Хятад улс Ираны мөргөлдөөний эрсдэлд урьдчилан бэлтгэж, нефтийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлжээ
Ираны мөргөлдөөнтэй зэрэгцэн БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор нефтийн стратегийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлсэн нь сүүлийн үеийн мэдээллүүдээр тодорхой болж байна.
2026 оны 2-р сард Хятадын нефтийн импорт өмнөх оны мөн үеэс 15.8%-иар өссөн нь 2023 оны 8-р сараас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Мөн импортын өсөлтийн хурд 2025 оны сүүл үеэс хойш огцом нэмэгдэж, бараг дөрөв дахин хурдассан үзүүлэлттэй байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхтэй нөөц бүрдүүлсний үр дүнд Хятад улс нийтдээ ойролцоогоор 1.2 тэрбум баррель нефтийн нөөцтэй болоод байна. Үүнээс 851 сая баррель нь арилжааны буюу богино хугацаанд зах зээлд нийлүүлэх боломжтой нөөцөд хамаарч байна.
Ойрын хугацаанд тус улсын нефть боловсруулах үйлдвэрүүд энэхүү нөөцөөс өдөрт 1 сая баррель хүртэлх хэмжээгээр нефть зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 4–6 долоо хоногийн хугацаанд дотоодын хэрэгцээг тогтвортой хангах чадамжийг илэрхийлж байна.
Мөн Ираны мөргөлдөөн эхэлсний дараах эхний долоо хоногт БНХАУ-ын зүгээс томоохон нефть боловсруулах компаниудад шатахууны экспортын хэмжээг хязгаарлаж, бензин болон дизель түлшний үйлдвэрлэлд анхаарах чиглэл өгсөн байна. Энэ нь дотоодын зах зээлийг тогтворжуулах, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилготой урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
