Монголбанк бодлогын хүүг 12% хэвээр хадгаллаа
Монголбанк-ны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 18, 20-ны өдрүүдэд ээлжит хурлаа зохион байгуулж, макро эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, дотоод болон гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Өмнөх онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүнд инфляц буурч, 2026 оны 2-р сарын байдлаар 6.5 хувьд хүрч, зорилтот интервалд ойртсон үзүүлэлттэй байна. Инфляцын бууралтад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн бол сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжиж, инфляцад дахин дарамт үүсгэж эхэлжээ.
Цаашид инфляц төв банкны зорилтот интервалд хадгалагдах хүлээлт хэвээр байгаа ч шатахуун, мах, хүнсний ногооны үнийн өсөлтийн эрсдэл нэмэгдэж байгаа нь инфляцын ирээдүйн төлөвт сөргөөр нөлөөлөх боломжтойг онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
