Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Elon Musk Twitter компанийн ТУЗ-ийн гишүүн боллоо

Elon Musk Twitter компанийн ТУЗ-ийн гишүүн боллоо

Elon Musk Twitter компанийн ТУЗ-ийн гишүүн боллоо

Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk Twitter компанийн хувьцааг 2.64 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Тэгвэл өчигдөр Twitter-ээс  Elon Musk-ийг албан ёсоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүн болсныг мэдээлжээ. Мөн Elon Musk-ийг ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа компанийн нийт хувьцааны 14.9-өөс дээш хувийг худалдан авч болохгүйг мэдэгдсэн байна.

Ингэснээр тэрээр тус компанийн санхүү, үйл ажиллагаа, стратегийн шийдвэрт чухал нөлөө үзүүлэхүйц эрх мэдэлтэй болж байна.

Elon Musk-ийг Twitter компанийн хувьцааг худалдаж авсны дараа тус компаний хувьцааны ханш өдрийн дотор 27 хувиар өссөн юм. Харин өчигдөр Twitter-ээс мэдэгдэл хийсний дараа дахин 4 хувиар өсжээ.

Энэ нь Twitter компани анх IPO хийснээс хойшхи хамгийн хурдацтай өсөлт болж байна.

Одоогоор тус компани “Засвар хийх товч” оруулахаар  ажиллаж байгаа бөгөөд Elon Musk олон нийтээс ийм сонголт оруулах эсэх тал дээр судалгаа авахад 75 хувь нь зөшөөрсөн хариу өгчээ.

Хөрөнгө оруулагчид  тус компанийн ирээдүйг анхааралтай ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.