Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Berkshire Hathaway компанийн нэгдүгээр улирлын цэвэр ашгийн тоон мэдээлэл тааруу гарав

Berkshire Hathaway компанийн нэгдүгээр улирлын цэвэр ашгийн тоон мэдээлэл тааруу гарав

Berkshire Hathaway компанийн нэгдүгээр улирлын цэвэр ашгийн тоон мэдээлэл тааруу гарав

Бямба гарагт Berkshire Hathaway компани нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулж, цэвэр ашгийн тоон үзүүлэлт тааруу гарсан талаар мэдэгдэв.

АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, инфляци өссөн нь ганцхан Berkshire Hathaway гэлтгүй олон томоохон компанид сөргөөр нөлөөлсөн.

Тус компанийн цэвэр ашгийн үзүүлэлтийг жилийн өмнөхтэй харьцуулахад 53 хувиар унаж 5.46 тэрбум ам.долларт хүрсэн.

Даатгалын үйлчилгээнээс олдог орлого жилийн өмнө 764 сая ам доллар байсан бол нэгдүгээр улиралд 94 хувийн уналт үзүүлж 47 сая ам.долларт хүрсэн. Харин үйлдвэрлэл, бусад үйлчилгээ, жижиглэнгийн худалдаанаас олдог орлого 15.5 хувиар өсөж 3.03 тэрбум ам.доллар болов.  

Мөн тус компани хөрөнгө оруулалтаасаа ихээхэн хохирол амсаж 1.58 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Гэхдээ Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал Warren Buffett хувьцаа эзэмшигчдэдээ зориулж улирлын хөрөнгө оруулалтын ашиг алдагдлыг үл тоохыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.