Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын голлох индексүүд өслөө

АНУ-ын голлох индексүүд өслөө

АНУ-ын голлох индексүүд өслөө

Өнгөрсөн долоо хоногт Nasdaq болон S&P 500 индексийн ханш унаж, 2022 оны хамгийн доод түвшиндээ хүрсэн. Харин өчигдөр АНУ-ын голлох индексүүдийн ханш бүгд өсөлттэй байв.

Nasdaq 1.63 хувиар өсөж 12,536.02, S&P500 0.57 хувиар өсөж 4,155.38, Dow Jones Industrial Average 0.26 хувиар өсөж 33,061.5 хүрсэн байна.

Хэрэв өсөлт үргэлжилсээр байвал хөрөнгийн зах зээл сэргэх төлөвт  шилжих тул бүрэн сэргэлт авахаас нь өмнө томоохон компаниудын хувьцааг хямд үнээр худалдан авах нь боломж тохиож байна гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байна.

Харин зарим хөрөнгө оруулагч үүнийг эсэргүүцэж, хөрөнгийн зах зээлийн уналт хараахан дуусаагүй тул түр азнах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг  өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.