БНХАУ-ын хөл хорио, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас газрын тосны ханш уналаа
Дэлхийн хамгийн том газрын тос хэрэглэгч БНХАУ-д тогтоосон хөл хорио тогтоосон, Европын Холбооны зүгээс ОХУ-д хориг тавьснаас газрын тосны эрэлт буурсан тул ханш нь 2 хувиар уналаа.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Бээжинд халдвар даамжрахаас урьдчилан сэргийлж нийт иргэдээс тест авсан. Нийслэлд ресторанууд хаагдаж, зарим орон сууцны хорооллуудыг битүүмжилсэн байна.
Брент нефтийн үнэ 2.61 ам.доллар буюу 2.4 хувиар буурч, нэг баррель нь 104.97 ам.доллар болжээ. АНУ Баруун Техасын (WTI) газрын тосны үнэ 2.76 ам.доллар буюу 2.6 хувиар буурч, 102.41 ам.доллар болжээ.
Европын Холбоо ОХУ-ын эсрэг зургаа дахь удаагийн хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен оны эцэс гэхэд Оросын газрын тосны импортыг хориглох төлөвлөгөөгөө лхагва гарагт танилцуулах төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй