ХНС бодлогын хүүг 0.5%-иар өсгөсний дараа bitcoin 40,000 ам.долларт хүрлээ
Өчигдөр болсон АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн хуралдаанаар бодлогын хүүг хэдэн нэгжээр нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн.
Өмнө нь ХНС-ийн тэргүүн Jerome Powell бодлогын хүүг 0.5 хувиар өсгөх төлөвтэй байна гэж мэдэгдсэн ч зарим шинжээч 0.75 хувиар өсгөх боломжтой гэж үзэж байсан юм.
Тэгвэл өчигдөр Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.5 хувиар өсгөж, инфляци тогтворжих төлөвт шилжихийг хүлээх шийдвэрийг гаргалаа.
АНУ-ын хувьд бодлогын хүүг 0.5 хувиар өсгөх нь томоохон шийдвэр байлаа. Учир нь сүүлийн 20 жилд ийм их нэгжээр өсгөж байгаагүй.
Энэхүү мэдэгдэл гарсны дараа Bitcoin криптовалют 6 хувийн өсөлт үзүүлж 40,002.75 ам.долларт хүрсэн.
Ганцхан криптовалют ч биш, мөн томоохон компаниудын хувьцааны ханш өчигдөр өсөлт үзүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй