Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Энэ 7 хоногт хөрөнгийн зах зээл дээр анхааралтай ажиглах 5 үйл явдал

Энэ 7 хоногт хөрөнгийн зах зээл дээр анхааралтай ажиглах 5 үйл явдал

Энэ 7 хоногт хөрөнгийн зах зээл дээр анхааралтай ажиглах 5 үйл явдал

Энэ 7 хоногт хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахын тулд дараах таван зүйлсийг анхааралтай ажиглахыг хөрөнгө оруулагчид сануулж байна.

1. АНУ-ын эдийн засгийн мэдээлэл зарлагдана

ХНС-аас өсгөсөн бодлогын хүүгийн шийдвэр нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа нь энэ 7 хоногт зарлагдах 4 сарын эдийн засгийн тоон мэдээллээс тодорхой болно. Тодруулбал, мягмар гарагт жижиглэнгийн худалдааны борлуулалт, бүс нутгийн үйлдвэрлэлийн тоон мэдээ, орон сууцны борлуулалтын үзүүлэлтүүд зарлагдах юм.

2. АНУ-ын жижиглэнгийн худалдааны ашиг хэр байх вэ?

Хөрөнгө оруулагчид эдийн засгийн мэдээллээс гадна компаниудын жижиглэнгийн худалдаанаас олж буй цэвэр ашгийн үзүүлэлтийг хүлээж байна. Мягтар гарагт Walmart, Home Depot компани нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулах бол пүрэв гарагт Target, Lowe’s компаниуд тайлангаа тавина.

3.  Хөрөнгийн зах зээлийн уналт дуусаж буй эсэх

Баасан гарагт АНУ-ын голлох индексүүд өссөн ч 7 хоногийн өмнөх ханштай харьцуулахад унасан байна. S&P 500 болон Nasdaq индексүүд зургаан 7 хоног дараалан унасан бол Dow Jones долоон 7 хоног дараалан унажээ.

Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн уналтын дуусах цэгийг олохын тулд тодорхой шинж тэмдгийг хайж байна. Харин судлаачид уналт дуусах цэгийг олох нь бэрхшээлтэй тул шилжих хөдөлгөөнийг анхааралтай ажиглах нь зүйтэй  гэж мэдэгдэж байна.

4. Криптовалютын уналт үргэлжлэх үү?

Өнгөрсөн 7 хоногт ам.долларын ханшийг дагадаг Terra  критповалютын ханш унасан. Terra нь тогтвортой криптовалют байх ёстой ч ханш нь унасан нь зах зээл дээр томоохон шуугиан дэгдээсэн юм. Тиймээс энэ 7 хоногт криптовалютын зах зээл хэр их савлах, хөрөнгө оруулагчид тус үйл явдлын дараа үргэлжлүүлэн арилжаа хийх эсэхийг ажиглах нь зүйтэй юм.

5. Их Британийн инфляцийн түвшин зарлагдана

Их Британи улс лхагва гарагт 4 сарын инфляцийн тоон мэдээллээ зарлана. Шинжээчид хэрэглээний үнийн өсөлтийг жилийн өмнөхөөс 9.1 хувиар өсөх бөгөөд энэ нь 1980 оноос хойш тохиож буй хамгийн өндөр өсөлт байх болно гэж таамаглаж байгаа юм.

Английн төв банк энэ жилийн сүүлчээр инфляцийг 10 хувь хүрнэ хэмээн таамагласан.

Харин мягмар гарагт хөдөлмөрийн зах зээлийн талаарх тоон үзүүлэлт нь гарах бөгөөд  иргэдэд учирч буй үнийн дарамт, цалин хөлс зэрэг нь тодорхой болно.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.