Голомт Капитал компанийн хамт олон “ТЭРБУМ МОД” хөдөлгөөнд нэгдлээ
“Мод тарих нь нэгэн насны буян юм” хэмээх үгс сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хуудаснаа заларч, сошиал орчинд цуурайтлаа.
Үнэхээр ч цөлжилт эрчимтэй явагдаж, малын хошуу хатгах өвсгүй болж, шороон шуурганд нүүр нүдгүй нүдүүлэх болсон манай улсын хувьд мод тарих нь цагаа олсон алхам гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд та бид чамгүй олон мод тарьсан ч ургасан нь хэд бол?
Тэгвэл Америк Монголын бизнесийн байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг АмЧам Монгол ТББ-аас санаачлан гишүүн байгууллагуудынхаа хамтаар тарьсан 1000 орчим зэрлэг алим болон агч модыг 3 жилийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон арчилж тордох юм. Гишүүд ч мод тариад өнгөрөх биш өсөж өндийтөл нь эргэж тойрох үүрэгтэй.
Тиймээс бидний тарьсан модод цэцэглэн ургаж, их хотын иргэдэд цэвэр агаар бэлэглэнэ гэдэгт итгэл төгс байна. Тус арга хэмжээг Фаро, Монполимет, Тийсс компаниуд ивээн тэтгэсэн юм.
“Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ”
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй